CAMPO MARZIO
БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА
Campo Marzio нь дээд зэргийн технологиор боловсруулсан зөөлөн арьсан цүнх, бичиг хэрэгслийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Ромын зүрхнээс дэлхий хэмжээнд түгээж чадсан компани юм. Ромын гар урлалын гол төв болсон Campo Marzio дүүргээр онцгойлон нэрлэсэн энэхүү компани нь өөрийн өвөрмөц алсын харааны ачаар олон улсын түвшинд асар хурдтайгаар хүрч чаджээ. Дэлхийн 30 орчим улсын 50 гаруй албан ёсны борлуулагчидтай хамтран үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Golden Pen дэлгүүр юм. Итали хэв маягийн хамгийн сүүлийн үеийн загвар, дизайны шийдэл, өөртөө итгэлтэй байдлыг илтгэсэн тод өнгө бүхий үзэг, савхин эдлэл, дагалдах хэрэгслийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, бичгийн ертөнцийг загвартай хослуулан дэгжин, өвөрмөц байдлаар хэрэглэх боломжийг танд Campo Marzio санал болгож байна.