БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА
Hugo Boss нь энгийн, өдөр тутмын хувцас үйлдвэрлэх зорилгоор 1924 онд Герман улсад байгуулагдсан олон жилийн түүхтэй компани юм. Дэлхий дахинд HUGO BOSS брэндийн 1100 гаруй дэлгүүр байгаа нь HUGO BOSS брэнд эдүгээ дээд тансаг зэрэглэлийн зах зээлд глобал түвшний манлайлагчийн байр суурийг баттай эзэлдгийг харуулж байна. HUGO BOSS компани 2015 оноос бичих хэрэгслийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шинээр гаргаж, тансаг зэрэглэлийн бичих хэрэгслийн зах зээлд маш хурдацтайгаар хүчээ авчээ.
HUGO BOSS нь энэхүү зах зээлийг зорихдоо загварын ертөнцийн хандлагаар төгс урласан, төгөлдөр чанартай инновацид суурилсан бүтээгдэхүүнийг хэрэглэгч олондоо санал болгож буй юм. HUGO BOSS бичих хэрэгсэл нь 100 гаруй орны 2000 гаруй албан ёсны борлуулагч дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Түүний нэг нь Монгол дахь Golden Pen дэлгүүр юм.