Системд хэрхэн бүртгүүлэх вэ?
Системийн баруун дээд буланд байршиж байгаа нэвтрэх хэсгийг сонгож, нэвтрэх болон бүртгүүлэх гэсэн сонголтын аль нэгийг сонгож бүртгүүлнэ.
Захиалга яаж баталгаажих вэ?
Захиалгын төлбөрийг дараах байдлаар хийх боломжтой. Үүнд:
1. Захиалга бүрт үүссэн QR кодыг гар утсан дахь банкны аппликэйшнээрээ уншуулан төлбөрөө хийх;
2. Дансаар хийх. Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ захиалгын дугаараа бүрэн, зөв бичих ёстой. Гүйлгээний утгыг зөв бичээгүй тохиолдолд тухайн захиалга манайд үүсэхгүй байх эрсдэлтэй тул 95094966 дугаарын утсанд холбогдож асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
3. Арилжааны банкны бүх төрлийн картаар төлөх боломжтой.
Төлбөр төлөхтэй холбоотой дэлгэрэнгүй зааврыг энд дарж үзнэ үү.
Та өөрийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг өөрийн бүртгэл доторх миний булангийн “захиалгууд” хэсгээс харах боломжтой бөгөөд энэ хэсэгт таны захиалгын түүхүүд хадгалагдсан байдаг. Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан төлснөөр таны захиалга баталгааждаг.
Захиалгаа цуцлах боломжтой юу?
Та захиалга хийснээс хойш 72 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн байх шаардлагатай. Захиалгын төлбөр 72 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдах болно.
Захиалга цуцлагдсаны дараа өмнө үүсгэсэн захиалгын барааг өөр хүн худалдан авсан байх магадлалтай тул захиалгыг дахин сэргээх боломжгүй байдаг. Иймд захиалгыг дахин шинээр хийх боломжтой. Харин та захиалгын төлбөрөө төлсөн бол тус захиалгыг цуцлах боломжгүйг анхаарна уу. Харин та захиалгын төлбөрөө төлсөн бол тус захиалгыг цуцлах боломжгүйг анхаарна уу.
Байгууллага дээр нэхэмжлэх үүсгэх боломжтой юу?
Бараагаа сагслаад захиалгаа баталгаажуулахдаа "Хувь хүн/Байгууллага" сонголтоос "Байгууллага" сонголтыг хийнэ. Мөн Байгууллагын нэр, Регистрийн дугаар бичих талбарыг зөв бөглөөд тамгатай нэхэмжлэх хэвлэн авах боломжтой.
Гэрээт байгууллагын хөнгөлөлт үйлчлэх үү?
Харилцагч байгууллагууд гэрээнд заасны дагуу 1'000'000₮ дээш 5%, түүнчлэн хөнгөлөлтийн хувийг шат дараалан нэмэгдүүлэх бөгөөд жилийн худалдан авалт 10,000,000₮ дээш 6%, 20'000'000₮ дээш 7%, 30'000'000₮ дээш 8%, 40'000'000₮ дээш 9%, 50'000'000₮ дээш 10% -ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Захиалгын төлбөрөө хэрхэн баталгаажуулах вэ?
Харилцагчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор баталгаажсан гэж үзнэ. Төлбөр төлөхтэй холбоотой дэлгэрэнгүй зааврыг энд дарж үзнэ үү.
Захиалсан бараа бүтээгдэхүүнээ хэзээ авах боломжтой вэ?
Захиалгын төлбөр төлөгдсөнөөс хойш 3-48 цагийн дотор барааг Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт хүргэнэ. Улаанбаатар хотын хүргэлтийн үйлчилгээг A,Б бүсэд хуваана. A бүсэд 5,000₮, Б бүсэд 10,000₮-өөр хүргэнэ.
Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтээр амрах өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, бүх нийтийн хөл хорио, хөдөлгөөний хэсэгчилсэн хязгаарлалт, замын хөдөлгөөний түгжрэлийн хэт ачаалал, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
Хүргэлттэй юу?
Онлайн дэлгүүр нь 80'000 төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий захиалгыг ҮНЭГҮЙ хүргэнэ 80'000 төгрөгнөөс доош үнийн дүнтэй захиалгын барааг 5000 төгрөгөөр хүргэнэ.
Хүргэлт авахгүй байж болох уу?
Та хүргэлтгүй захиалга хийх боломжтой бөгөөд таны захиалга бэлэн болсныг манай ажилтан танд мэдэгдсний дараа та өөрийн биеэр Golden Pen-2 салбар дэлгүүрээс ирж авна. Салбаруудын байршлыг энд дарж үзнэ үү.
Бараа, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй хэрхэн танилцах вэ?
Бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах програмын зааврыг энд дарж үзнэ үү. Та захиалга хийхээсээ өмнө тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж 95094966 дугаарын утсаар холбогдож нэмэлт мэдээлэл авах боломжтой.
Захиалсан бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжтой юу?
1. Харилцагч нь захиалгаас зөрүүтэй тоо ширхэгтэй, чанарын доголдолтой зэрэг шалтгаанаар барааг буцаах, солих эрхтэй.
2. Барааны буцаалт, солилт нь барааны буцаалтын хүчинтэй хугацаанд дараах шалтгаанаар хийгдэнэ:
Бараа нь захиалсан бараанаас зөрүүтэй эсхүл бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ үнэ төлбөргүй сольж өгнө.;
Барааг буцаах тохиолдолд тухайн барааны шинэлэг байдал алдагдаагүй, сав баглаа боодол, бичиг баримт, дагалдах хэрэгслийг гэмтээгээгүй, бүрэн бүтэн байлгах ёстой. Барааг буцаасан тохиолдолд хүргэлт дахин хийгдэх тул хүргэлтийн зардлыг харилцагч нэмж төлнө.;
3. Хэрэв буцааж буй бараанд хүргэлтийн үнэ тооцогдсон бол хүргэлтийн төлбөрийг буцаан олгохгүйг анхаарна уу.
4. www.goldenpen.mn онлайн дэлгүүрээс худалдан авсан барааг хүргэлт хийгдэхээс өмнө буцаах тохиолдолд онлайн дэлгүүрийг хариуцсан менежертэй холбогдож буцаалт хийж болно. Энэ тохиолдолд төлөгдсөн барааны төлбөрөөс төлбөрийн гүйлгээний шимтгэлийг суутгагдана.