9/9

Хүргэлтийн нөхцөл

  • www.goldenpen.mn онлайн дэлгүүр нь харилцагчийн сонгосон хүргэлтийн нөхцлийн дагуу заасан хугацаанд багтаан хаягаар нь хүргэлтийг хийнэ.

  • Харилцагч өөрийн сонгосон барааны мэдээлэл болон зурагтай сайтар танилцана. Хэрвээ мэдээлэл хангалтгүй байвал онлайн дэлгүүрийн менежертэй холбогдож болно. Барааны аливаа нэмэлт санамж байршсан бол дагаж мөрдөнө. Санамжийн дагуу үйлдэл хийгээгүйгээс захиалагчид үүссэн хүндрэлийг www.goldenpen.mn онлайн дэлгүүрийн зүгээс нөхөрсөгөөр зохицуулахыг эрмэлзэнэ.

  • Хүргэлт нь долоо хоног бүрийн ням гаригт хийгдэхгүй.

Хүргэлт

Онлайн дэлгүүр нь 500,000 төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий захиалгыг ҮНЭГҮЙ хүргэнэ.

Улаанбаатар хотын хүргэлтийн үйлчилгээг A,Б бүсэд хуваана.
500,000 төгрөгнөөс доош үнийн дүн бүхий захиалгыг A бүсэд 5,000₮,  Б бүсэд 10,000₮-өөр хүргэнэ.

Цагийн хуваарь


Хүлээлгэж өгөх

  • Худалдан авсан барааг онлайн дэлгүүрийн бараа хүргэгч нар хүргэнэ.

  • Бараа хүргэгч нь барааг харилцагчид хүлээлгэн өгөхдөө харилцагчийн нэр, хаягийг бичиг баримттай нь тулган шалгаж, барааг хүлээлгэн өгнө.

  • Харилцагч барааг хүлээн авахдаа сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, иж бүрдэл, ажиллагаа, өнгө үзэмж, хэв загвар, хэмжээг бүрэн шалгасны дараа захиалга хүлээн авалтын бүртгэлд гарын үсэг зурж хүлээн авна. Хүндэтгэх шалтгааны улмаас барааг хүлээн авахдаа шалгах боломжгүй байсан бол 24 цагийн дотор шалгаж мэдэгдэнэ. Аливаа асуудал мэдэгдээгүй бол хэвийн хүлээж авсанд тооцно.

  • Худалдан авагч нь байгууллага бол НӨАТ-ын падааныг дагалдуулж өгнө. Бараа хүргэгч нь худалдан авагчаар захиалгын хуудас, хүргэлтийн хуудас зэрэгт гарын үсэг зуруулан нэг хувийг нь үлдээнэ.

  • Худалдан авагч төлбөрийг бэлнээр төлсөн үед бараа хүргэгч “бэлэн мөнгөний орлогын баримт”-ыг үйлдэж, худалдан авагчаар гарын үсэг зуруулан авна.