9/9

Буцаах үндэслэл

Барааны буцаалт, солилт нь барааны буцаалтын хүчинтэй хугацаанд дараах шалтгаанаар хийгдэнэ:

  • Харилцагч нь захиалгаас зөрүүтэй тоо ширхэгтэй, чанарын доголдолтой зэрэг шалтгаанаар барааг буцаах, солих эрхтэй.

  • Бараа нь захиалсан бараанаас зөрүүтэй эсхүл бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ үнэ төлбөргүй сольж өгнө.

Буцаалтын хугацаа

  • Та худалдан авсан бараагаа хүлээн авснаас хойш хэрэв www.goldenpen.mn онлайн дэлгүүрт өөрөөр заагаагүй бол 72 цагийн дотор буцааж болно.

  • www.goldenpen.mn онлайн дэлгүүрт байрлах бараа бүр нь харилцан адилгүй буцаалтын хугацаатай байна.

  • Буцаалт хийгдэж болох эсэхийг мэдээллийг харилцагч худалдан авалт хийхийн өмнө заавал танилцах мэдсэн байвал зохино.

Суутгал

  • Хэрэв буцааж буй бараанд хүргэлтийн үнэ тооцогдсон бол хүргэлтийн төлбөрийг буцаан олгохгүйг анхаарна уу.

  • www.goldenpen.mn онлайн дэлгүүрээс худалдан авсан барааг хүргэлт хийгдэхээс өмнө буцаах тохиолдолд онлайн дэлгүүрийг хариуцсан менежертэй холбогдож буцаалт хийж болно. Энэ тохиолдолд төлөгдсөн барааны төлбөрөөс төлбөрийн гүйлгээний шимтгэлийг суутгагдана.

Буцаах боломжгүй бараа

Зарим төрлийн бараа нь онцлогоосоо хамаарч буцаагдах боломжгүй байдгийг анхаарна уу.

Буцаалтанд тавигдах шаардлага

Барааг буцаах тохиолдолд тухайн барааны шинэлэг байдал алдагдаагүй, сав баглаа боодол, бичиг баримт, дагалдах хэрэгслийг гэмтээгээгүй, бүрэн бүтэн байлгах ёстой. Барааг буцаасан тохиолдолд хүргэлт дахин хийгдэх тул хүргэлтийн зардлыг харилцагч нэмж төлнө.