9/9

www.goldenpen.mn нь Тэнгэр Алтай Трейд ХХК-ийн онлайн дэлгүүрийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь онлайн дэлгүүрээр үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.


Ерөнхий заалт

  1. www.goldenpen.mn нь Тэнгэр Алтай Трейд ХХК-ийн онлайн дэлгүүрийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь онлайн дэлгүүрээр үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
  2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч онлайн дэлгүүрээр худалдан авалт хийхээс өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд Тэнгэр Алтай Трейд ХХК /цаашид www.goldenpen.mn гэх/ болон хэрэглэгч хамтран хяналт тавина.
  4. www.goldenpen.mn онлайн дэлгүүрийн вэбсайт нь зөвхөн насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай иргэнд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдан авалт хийх бөгөөд худалдан авалтаас бусад дэлгүүрийн үйлчилгээнд нас харгалзахгүй хамрагдах боломжтой.

Онлайн дэлгүүрийн үйл ажиллагаа

  1. Харилцагч нь онлайн дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцсан менежертэй ажлын өдөр 09.00-19.00 цагийн хооронд, бямба гаригт 11.00-19.00 цагийн хооронд холбогдох боломжтой.
  2. www.goldenpen.mn онлайн дэлгүүр нь 24 цагийн ажиллагаатай ба энэ хугацаанд худалдан авагч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болно.
  3. www.goldenpen.mn онлайн дэлгүүрийн худалдааны тэмдэгтүүд нь Тэнгэр Алтай Трейд ХХК-ийн өмч бөгөөд онлайн дэлгүүрийн сайтын лого, нэр бусад загварыг хуулах, дуурайх, өөр бусад зүйлд ашиглахыг хориглоно.
  4. www.goldenpen.mn онлайн дэлгүүрийг ажиллуулагч Тэнгэр Алтай Трейд ХХК нь дэлгүүрийн вэбсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна. Онлайн дэлгүүрийн харилцагч иргэд-байгууллагууд нь хэрэгцээт бичиг хэрэгслийн бараа бүтээгдэхүүнээ сонирхох, захиалах, нэхэмжлэл үүсгэх, бүртгүүлэхгүйгээр үйлчлүүлэх, өөрийн захиалгын түүхтэй ажиллах, барааны бөөний үнийн худалдаагаар үйлчлүүлэх, хүргүүлэлтийн үйлчилгээ авах зэрэг боломжуудаар хангагдана.
  5. Хэрэглэгч өөрийн бүх захиалгуудын дэлгэрэнгүй мэдээллийн түүхийг өөрийн захиалгын түүх хэсгээс харах боломжтой.
  6. Хэрэглэгч онлайн дэлгүүрийн талаар санал гомдол, хүсэлтээ онлайн дэлгүүрийн сайтын “санал, сэтгэгдэл” болон “холбогдох” гэсэн функц үйлдлүүдийг ашиглан шууд илэрхийлж болохоос гадна сайтад байрлах утас, имэйл хаягаар гаргаж болно.

Онлайн дэлгүүрийн харилцагч ба бүртгэл

  1. www.goldenpen.mn онлайн дэлгүүр нь үйлчлүүлэгч, харилцагчдад бүртгэлтэй эсэхээс үл хамааран худалдан авалт хийх боломжийг олгоно.
  2. Бүртгэлгүй хэрэглэгч: заавал дэлгүүрийн хэрэглэгчээр бүртгүүлэхгүйгээр худалдан авалт хийх бололцоог дэлгүүрийн зүгээс олгосон.
  3. Бүртгэлтэй хэрэглэгч: бусад онлайн дэлгүүрийн нэгэн адил дэлгүүрийн байнгын хэрэглэгчээр бүртгүүлэн худалдан авалтанд хамрагдана. Ингэснээр цаашид дэлгүүрийн зүгээс үзүүлэх урамшуулал болон бусад нэмэлт боломжуудад хамрагдах эрх үүснэ.
  4. Онлайн дэлгүүрийн харилцагчдыг иргэн, байгууллага гэж ангилна.
  5. Байгууллагын харилцагч нь гэрээт болон гэрээт бус гэсэн 2 төрөлтэй байна.
  6. Гэрээт байгууллагууд нь онлайн дэлгүүрийг ажиллуулагч Тэнгэр Алтай Трейд ХХК-тай үнийн хөнгөлөлт, урамшууллын хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
  7. Харилцагч онлайн дэлгүүрийн гишүүнээр бүртгүүлэхийн тулд имэйл, хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг оруулсан байх шаардлагатай.
  8. Харилцагчийн бүртгүүлсэн мэдээллийн дагуу дэлгүүрийн болон харилцагчийн худалдан авсан бараа бүтээгдэхүүний мэдээллийг харилцагчид мэдээлж байхын зэрэгцээ, хүргэлтийн үйлчилгээ нь тус хаяг бүхий мэдээллийг үндэслэн хийгдэх тул мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг харилцагч өөрөө хариуцна.
  9. Нэг харилцагч нэг л имэйл хаягаар бүртгүүлж гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
  10. Шинээр бүртгүүлмэгц тухайн харилцагчийн имэйл хаягт дэлгэрэнгүй мэдээлэл илгээгдэнэ.

Төлбөр тооцоо

  1. Таны захиалсан барааны төлбөр 72 цагийн дотор төлөгдөөгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болохыг анхаараарай.
  2. Худалдан авагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаар хийх боломжтой.
    • Банкны төлбөрийн карт (дотоод, гадаад)
    • Банкны данс хоорондын шилжүүлгээр
    • Банкны аппликейшнаар
    • QPay-ээр
  3. Банкны данс хоорондын шилжүүлгээр төлбөр төлөх бол захиалгын дүнг зөрүүлэхгүй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг зөв бичиж шилжүүлэг хийнэ. Үнийн дүн зөрүүтэй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг буруу, дутуу оруулсан тохиолдолд төлбөр баталгаажихгүй болохыг анхаарна уу.
  4. Онлайн дэлгүүрт байрласан барааны үнэ нь нөат нэмэгдсэн үнэ байна.
  5. www.goldenpen.mn онлайн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийн төрлүүдээс сонгож төлбөрийг төлнө.
  6. Үйлчилгээний нийт төлбөр нь бараа бүтээгдэхүүний үнэ болон хүргэлтийн үнэ байна.
  7. Гадаадын банкны төлбөрийн картаар худалдан авалт хийгдэх үед төлбөл зохих дээрх дүн дээр тухайн картын хураамжийн хувь нэмэгдэнэ.
  8. Төлбөр нь илүү төлөгдсөн бол www.goldenpen.mn онлайн дэлгүүр нь ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.
  9. Захиалга хийх үед агуулахын үлдэгдэл хүрэлцэхгүй бол дэлгүүрийн менежертэй холбогдож худалдан авах барааны үнийн дүнгийн зохих хувийн урьдчилгааг төлж барааг захиалан авах боломжтой байна.
  10. Бүх гүйлгээ, шилжүүлэг, захиалга, ибаримт зэргийг хэрэглэгчийн www.goldenpen.mn онлайн дэлгүүрт бүртгүүлсэн имэйл хаягт илгээн баримтжуулна.

Захиалгын хүргэлт

  1. Харилцагч өөрийн сонгосон барааны мэдээлэл болон зурагтай сайтар танилцана. Хэрвээ мэдээлэл хангалтгүй байвал онлайн дэлгүүрийн менежертэй холбогдож болно. Барааны аливаа нэмэлт санамж байршсан бол дагаж мөрдөнө. Санамжийн дагуу үйлдэл хийгээгүйгээс захиалагчид үүссэн хүндрэлийг www.goldenpen.mn онлайн дэлгүүрийн зүгээс нөхөрсөгөөр зохицуулахыг эрмэлзэнэ.
  2. www.goldenpen.mn онлайн дэлгүүр нь харилцагчийн сонгосон хүргэлтийн нөхцлийн дагуу заасан хугацаанд багтаан хаягаар нь хүргэлтийг хийнэ.
  3. Худалдан авсан барааг онлайн дэлгүүрийн бараа хүргэгч нар хүргэнэ.
  4. Хүргэлт нь долоо хоног бүрийн ням гаригт хийгдэхгүй.
  5. Онлайн дэлгүүр нь 500,000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий захиалгыг ҮНЭГҮЙ хүргэнэ. (Үүнд бичгийн цаас хамаарахгүй). Захиалгын төлбөр төлөгдсөнөөс хойш 3-48 цагийн дотор барааг Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт хүргэнэ. Улаанбаатар хотын хүргэлтийн үйлчилгээг A,Б бүсэд хуваана. A бүсэд 5,000₮, Б бүсэд 10,000₮-өөр хүргэнэ.
  6. Харилцагч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг харилцагч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, зөвхөн захиалсан хаяг дээрээ бараагаа хүлээн авах шаардлагатай. Захиалсан хаягнаас өөр хаяг дээр хүргүүлэх тохиолдолд нэмэлтээр хүргэлтийн үнэ бодогдоно.

Барааг хүлээлгэж өгөх

  1. Бараа хүргэгч нь барааг харилцагчид хүлээлгэн өгөхдөө харилцагчийн нэр, хаягийг бичиг баримттай нь тулган шалгаж, барааг хүлээлгэн өгнө.
  2. Харилцагч барааг хүлээн авахдаа сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, иж бүрдэл, ажиллагаа, өнгө үзэмж, хэв загвар, хэмжээг бүрэн шалгасны дараа захиалга хүлээн авалтын бүртгэлд гарын үсэг зурж хүлээн авна. Хүндэтгэх шалтгааны улмаас барааг хүлээн авахдаа шалгах боломжгүй байсан бол 24 цагийн дотор шалгаж мэдэгдэнэ. Аливаа асуудал мэдэгдээгүй бол хэвийн хүлээж авсанд тооцно.
  3. Худалдан авагч нь байгууллага бол НӨАТ-ын падааныг дагалдуулж өгнө. Бараа хүргэгч нь худалдан авагчаар захиалгын хуудас, хүргэлтийн хуудас зэрэгт гарын үсэг зуруулан нэг хувийг нь үлдээнэ.

Барааг буцаах, солих нөхцөл

  1. Харилцагч нь захиалгаас зөрүүтэй тоо ширхэгтэй, чанарын доголдолтой зэрэг шалтгаанаар барааг буцаах, солих эрхтэй.
  2. Барааны буцаалт, солилт нь барааны буцаалтын хүчинтэй хугацаанд дараах шалтгаанаар хийгдэнэ:
    • Бараа нь захиалсан бараанаас зөрүүтэй эсхүл бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ үнэ төлбөргүй сольж өгнө.
    • Барааг буцаах тохиолдолд тухайн барааны шинэлэг байдал алдагдаагүй, сав баглаа боодол, бичиг баримт, дагалдах хэрэгслийг гэмтээгээгүй, бүрэн бүтэн байлгах ёстой. Барааг буцаасан тохиолдолд хүргэлт дахин хийгдэх тул хүргэлтийн зардлыг харилцагч нэмж төлнө.
  3. Хэрэв буцааж буй бараанд хүргэлтийн үнэ тооцогдсон бол хүргэлтийн төлбөрийг буцаан олгохгүйг анхаарна уу.
  4. www.goldenpen.mn онлайн дэлгүүрээс худалдан авсан барааг хүргэлт хийгдэхээс өмнө буцаах тохиолдолд онлайн дэлгүүрийг хариуцсан менежертэй холбогдож буцаалт хийж болно. Энэ тохиолдолд төлөгдсөн барааны төлбөрөөс төлбөрийн гүйлгээний шимтгэлийг суутгагдана.

Нууцын баталгаа

  1. Онлайн дэлгүүрийн вэбсайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал болон харилцагчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, бусад этгээдэд дамжуулахгүй асуудлыг дэлгүүр хариуцна.
  2. Харилцагчийн мэдээллийг гагцхүү дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалахтай холбоотой үндсэн үйл ажиллагаа, хөнгөлөлт, урамшуулал зэрэг харилцагчийг дэлгүүртэй холбосон үйл ажиллагаанд л ашиглана.

Бусад

  1. Харилцагчаас гарсан гомдол, маргаантай холбоотой асуудлыг энэхүү үйлчилгээний нөхцөл болон дэлгүүртэй байгуулсан бусад гэрээ хэлцлийн хүрээнд шийдвэрлэх бөгөөд эс шийдэлд хүрвэл монгол улсын хууль тогтоомжоор шүүхээр шийдвэрлүүлнэ.
  2. Онлайн дэлгүүр нь худалдан авагч, бүртгэлтэй гишүүдтэйгээ байнгын холбоотой байж, тэднийг заавар зөвлөж, мэдээллээр хангах, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэж байна.