Шүүлтүүр

Брэнд
Үнэ

 – 

  • 5000
  • 169900
Өнгө

БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА

Эртний уламжлалт чамин тансаг хийцтэй бичих хэрэгслийг өөрийн чимэг болгох хүмүүст бид Rubinato брэндийг бахархалтайгаар санал болгож байна. Rubinato брэнд нь урт удаан жилийн уламжлалт түүхтэй мэргэжлийн гар урлалын ховор нандин гайхамшигт ур ухаан, чадварыг өндөр түвшинд үргэлжлүүлэхийг зорилгоо болгодог. Технологийн шинэчлэл, чанарын судалгаа болон чадварлаг урчуудыг дэмждэг философи нь Rubinato брэндийн амжилтын суурь юм.

Rubinato брэндийн түүх нь эртний бичгийн хэрэгсэлд дурлан сонирхож, XVII, XVIII зууны үеийн бичгийн үнэт цуглуулга, чимэглэлтэй үзэгний хошуу, бэх болон үзэг цуглуулж хадгалж ирсэн бичиг хэрэгслийн дэлгүүрийн эзэн Francesco Rubinato-гийн санаанаас эхлэлтэй бөгөөд эртний эдгээр эрдэнэсийг орчин цагийн хэрэглэгчдэд түгээе гэсэн хүсэл зорилгоос үүдэлтэй.

Венецийн мэргэжлийн гар урчуудын тусламжтайгаар энэхүү хүсэл зорилгоо амжилттай биелүүлж, түгээж чадсан бөгөөд Rubinato брэндийн бүтээгдэхүүнүүд нь эртний уламжлалт ганган чамин хийцтэй, бүргэд, тогос, галууны байгалийн жамаараа гуужин унасан өдийг ашигласан өдтэй үзэг, тосон бал, төрөл бүрийн гар хийцийн бэхний шил, үзэгний модон тавиур болон ширээний загварлаг дагалдах хэрэгслүүд юм. Манай Golden Pen дэлгүүрийн хамт олны албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа Rubinato брэндээр та өөрийн албан тасалгаа, ажлын ширээгээ чимээрэй.

RUBINATO

Үнэгүй
95,900 
Үнэгүй
95,900 
Үнэгүй
95,900 
Үнэгүй
109,900 
Үнэгүй
109,900 
Үнэгүй
109,900 
Үнэгүй
110,900 
Үнэгүй
139,900 
Үнэгүй
144,900 
Үнэгүй
169,900 
Хүслийн жагсаалт (0)
Харьцуулсан жагсаалт (0)
Сагс (0)