9/9
Брэнд
Үнэ
Өнгө

MONTEGRAPPA

БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА

Montegrappa брэндийн бүтээгдэхүүн нь Италийн дэгжин хэв маягийн элч төлөөлөгч болж гайхамшигтай уламжлалт гар урлалаар олныг бишрүүлж, хүндэтгэл хүлээж дэлхийн 60 орчим улс оронд түгээн худалдаалагдаж байна. 

Дэлхийд ховор, тансаг, чамин, хосгүй бүтээлийг санал болгохоос гадна Golden Pen дэлгүүрээр дамжуулан зөвхөн өөртөө зориулан орц, хэв маягийг сонгон дэлхийд цор ганц үзгийг бүтээлгэх боломжыг танд олгож байгаадаа баяртай байна.  

Montegrappa нь 1912 онд Италийн зүүн хойд хэсэгт орших Brenta голын Bassano del Grappa-д байгуулагджээ. Bassano хот дэлхийн 1-р дайны үед цэргийн үйл ажиллагааны төв байсан бөгөөд маш олон цэргүүд тухайн үед сайн дураар түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан нь  эдүгээ 20-р зууны алдарт зохиолчид болон нэр алдар нь дуурсагдаж буй Ernest Hemingway болон John Dos Passos нар Montegrappa үзгээр захидлаа бичиж байжээ.