9/9

Бэлгийн картыг хэрхэн ашиглах тухай

Яагаад бэлгийн карт гэж?
Та хэн нэгэн дотны хүндээ хараахан бэлэг сонгож амжаагүй бол хамгийн амархан бэлэг сонгох арга болох БЭЛГИЙН КАРТ-н үйлчилгээг ашиглаарай.
Таны сонгосон бэлгийн дүнгээр бэлэг хүлээн авагч GoldenPen.mn цахим их дэлгүүрээс хүссэн зүйлээ өөрөө сонгон худалдан авах боломжтой болох юм.
Та зөвхөн бэлэг хүлээн авагчийнхаа утасны дугаарыг мэддэг байхад л хангалттай.
Бэлгийн карт хэрхэн авах вэ?
1. "Бэлгийн карт авъя" товчийг дарна.
2. Хэнд /Бэлэг хүлээн авагчийн нэр/, Хэнээс /Бэлэг илгээгчийн нэр/, Бэлгийн хэмжээ /Бэлэглэх мөнгөн дүн/, Бэлэг хүлээн авагчийн утас гэсэн 4 талбарын утгыг гүйцэд бөглөнө.
3. "Авъя" товчийг дарснаар Захиалга үүснэ.
4. Захиалгын дүн нь бэлгийн картын дүн байна.
5. Захиалгын төлбөр төлөгдсөнөөр "Таниас бэлэг ирсэн тухай мэдээлэл болон бэлгийн картыг ашиглах код" бэлэг хүлээн авагчийн гар утсанд илгээгдэнэ.
Бэлэг хэрхэн хүлээн авах вэ?
Таны гар утсанд хэн нэгнээс илгээсэн бэлгийн картын тухай мэдээлэл болон бэлгийн картын код ирснээр бэлэг хүлээн авсанд тооцогдоно.
Тэрхүү код-ыг ашиглан GoldenPen.mn цахим их дэлгүүрээс хүссэн бараагаа худалдан авах боломжтой болно.
Бэлгээ хэрхэн зарцуулах вэ?
1. www.goldenpen.mn цахим их дэлгүүрээс хүссэн бараагаа сонгон сагслаад, худалдан авалтыг дуусган "Тооцоогоо хийе" товчийг дарна.
2. "Бэлгийн картын/Урамшууллын код" гэсэн талбарт мессэжээр ирсэн бэлгийн картын кодоо оруулаад "Хэрэглэе" товчийг дарна.
3. Захиалгын дүнгээс таны утсанд ирсэн бэлгийн картын дүнгээр хасалт хийгдэнэ.
4. Хасалт хийгдсэний дараах үлдсэн дүн нь таны захиалгын төлбөр болно.
5. Худалдан авалттай бусад шаардлагатай мэдээллийг оруулж, "Тооцоогоо хийе" товчийг дарна.