ZOFFOLI
БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА
Zoffoli брэндийн үүсгэн байгуулагч Italo Zoffoli нь газар зүйд туйлын сонирхолтой байсан бөгөөд 1949 онд Италийн Rimini хотод гар урлал хийж эхэлснээс үүдэж гар хийцийн дэлхийн бөмбөрцөг нь дэлхийн олон улсад амжилт олон түгэх эхлэл болсон юм.
Эртний гар урлалын урлагийг орчин үеийн технологийн шийдэлтэй хослуулан зэвэрдэггүй ган, арьс шир, хамгийн шинэлэг полимер, цул модон тулгуур, дахин давтагдашгүй тансаг барокко урсгалыг хослуулан хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
Нью-Йоркийн Мадисон гудамжны тансаг зэрэглэлийн Barney дэлгүүрийн шилэн хоргонд болоод Лондон, Милан, Флоренс хотын хамгийн тансаг чамин дэлгүүрт л харж, худалдан авч болох эдгээр Zoffoli брэндийн чамин бөмбөрцгүүдийг манай үйлчлүүлэгчид одоо Монголоосоо Golden Pen дэлгүүрээс худалдан авч, албан тасалгаа, ажил, хичээлийн ширээ, гэрийн интерьер дизайнд өнгө үзэмжээ нэмэх боломжтой болсонд манай хамт олон баяртай байна.