PARKER
БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА
Parker брэнд Дэлхийн №1 үзэг үйлдвэрлэгч компани гэдгээрээ олонд танигдсан бөгөөд үзэг хэрэглэгч хэн бүхэнд зайлшгүй байх ёстой нэр хүндийн нэгэн илэрхийлэл юм.
Тансаг зэрэглэлийн үзэг үйлдвэрлэгч Parker pen компанийг үүсгэн байгуулагч George Safford Parker 1888 онд 25 насандаа “Илүү сайн үзэг хийх боломж үргэлж байдаг” философитойгоор Америк улсад анх байгуулжээ. Parker үзэг дэлхийн түүхэн үйл явдлыг бичилцсэн тухай зарим түүхээс дурдвал, дэлхийн 2-р дайнд Герман улс бууж өгсөн гэрээнд Америкийг төлөөлж генерал Dwight D. Elsenhower өөрийн найз Kenneth Parker-ийн бэлэглэсэн Parker-51 үзгээр, Япончуудын бууж өгсөн гэрээнд генерал Douglas MacArthur өөрийн эхнэрийн Parker Duofold үзгээр гарын үсэг зурж, дэлхийн дайныг дуусгасан түүхтэй. Parker компани II Элизабет хатан хааны гэр бүлийн бичгийн хэрэгслийн албан ёсны нийлүүлэгч болсноор хатан хааны батламжаар шагнагдсан байдаг. Мөн Уэльсийн хунтайж Чарльз болон гүнж Диана Спенсер нарын хуримд тусгайлан зориулж Parker 105 онцгой загварыг гаргажээ.
Parker үзгээр амьдралын онцгой баярт мөчүүдийг үзэглэн үлдээж, үе дамжин хамтдаа байдаг бөгөөд та ч гэсэн Parker үзгийг өөрийн амьдралын цаг хугацааны гэрч болгон хойч үедээ өвлүүлж, ирээдүйн түүхээ бичээрэй.