9/9
Брэнд
Үнэ
Өнгө

RUBINATO

БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА

Рубинато брэнд нь 60 гаруй жилийн өмнө Италийн Тревисо хотод Венецийн мэргэжлийн гар урчуудаар эртний хэв маягыг агуулсан, бичгийн мартагдсан гоо үзэсгэлэнг сэргээх зорилготойгоор бүтээгдсэн. Энэхүү брэнд нь дүрдэг үзэгнээс гадна Calligraphy-т дурлагсдад зориулагдсан төрөл бүрийн гар хийцийн бэхний шил, үзэгний модон тавиур, ширээний загварлаг дагалдах хэрэгслээр үйлдвэрлэдэг. Мөн яг л 18-р зууныг санагдуулам өдөн үзэг, тосон балнууд нь тус бүр ариутгасан галуу, бүргэд, тогосны байгалын өд буюу жам ёсоороо унасан өдөөр хийгддэг нь байгальд ээлтэй сонголт юм.