9/9

БИД ТАНЫ АМЖИЛТЫГ ХАМТДАА БИЧИЛЦЭНЭ

ТЭНГЭР-АЛТАЙ ТРЕЙД ХХК нь 1998 онд байгуулагдсан бичгийн хэрэгслийн бүрэн цогц бүтээгдэхүүн үйлчилгээтэй мэргэжсэн компани юм.

Бидний эрхэм зорилго:

“Үйлчлүүлэгчиддээ илүү шинэлэгийг, илүү эвтэйг, илүү өгөөжтэй сонголтыг өргөн барина.”


Бид дэлхийн хэрэглэгчдийн итгэл, таашаалд нийцсэн, нэр хүндтэй брэндүүдийг сонгон албан ёсны гэрээтэйгээр хамтран ажилладаг бөгөөд европ азидаа загвар, технологиороо тэргүүлж буй дараах компаниудын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ санал болгож байна.

MONTEGRAPPA (ITALY) ZOFFOLI (ITALY)
PARKER (FRANCE) PENDULUX (USA)
WATERMAN (FRANCE) RUBINATO (ITALY)
HUGOBOSS (BELGIUM) CAMPO MARZIO(ITALY)
MONTEVERDE (USA) SCHNEIDER (GERMANY)
SCRIKSS (TURKEY) ERICH KRAUSE (RUSSIAN)
PAPER BLANKS (CANADA) HSM (GERMANY)
FABRIANO 1264 (ITALY)

Азийн шилдэг болох

MG-STATIONERY (CHINA)
COMIX STATIONERY (CHINA)
IDEA WORK (THAILAND)

брэндүүдийн барааг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна.


Одоогоор Улаанбаатар хотод:

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ-1
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ-1
СҮХБААТАР ДҮҮРЭГТ-3
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ-1

Нийт 6 салбар дэлгүүрээр мөн Online худалдааны goldenpen.mn вебсайтаар 50 гаруй ажилтан ажиллагсдын хичээнгүй хөдөлмөр, тууштай сэтгэл, зүтгэлээр хамгийн чанартай барааг өргөн сонголттой худалдаалж бичгийн хэрэгслийн соёлд шинэ хувьсгал, стандарт жишиг тогтоон хэрэглэгч үйлчлүүлэгчид төдийгүй Монгол улсдаа бодит баялаг бүтээхээр зорин ажиллаж байна. Бид өнгөрсөн хугацаанд хамтран ажилладаг иргэд хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд, хувийн хэвшлийн маш олон төслүүдтэй хамтран амжилттай ажиллаж байна.