9/9
Брэнд
Үнэ
Өнгө

WATERMAN

БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА

Waterman Pen компани нь Францын Парис хотод байрладаг тансаг зэрэглэлийн үзэг үйлдвэрлэдэг томоохон компани бөгөөд анх  Lewis Waterman 1884 онд үйлдвэрээ Америкийн Нью Йорк хотод байгуулснаар эхэлсэн түүхтэй.  Үүсгэн байгуулагч Lewis Waterman "найдвартай чанартай чамин хийцтэй үзэг бүтээхийг хүсэж үйлдвэрлэлээ эхэлсэн байдаг бөгөөд Waterman Pen нь дэлхийн бичих хэрэгслийн үйлдвэрлэлийн эртний түүхийг бичилцсэн брэндийн нэг юм. Үзэг үйлдвэрлэгч эртний компаниудаас үлдсэн дэлхийн топ-10 брэндийн нэг Waterman Pen нь эдүгээ дэлхийн олонд танигдан алдаршжээ. 

Энэхүү брэндийн онцлох загвар Carene нь алсын харааг бэлэгдсэн суман хэлбэртэй, 18 кратын алтан хошуутай үзэг юм. Waterman Pen брэндийн загвар бүр өөрийн үнэ цэнэ, гоо зүй, өгүүлэмжээрээ онцлогтой.