9/9
Брэнд
Үнэ

PAPER BLANKS

БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА

1992 онд Канад улсад үйлдвэрлэлээ эхэлсэн Paperblanks брэнд нь бүтээлч сэтгэлгээг өдөөж, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлж, мөн онцгой мөчүүдийг тэмдэглэж үлдээх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Урлаг соёлыг хүндэтгэн дээдэлдэг манай сэтгүүл, бүтээлч хэрэгслүүд бүх эрин үе, улс орны уран бүтээлчид болон соёлын хөдөлгөөнүүдтэй холбоотой ажиллаж, тэдгээр хязгааргүй их уран сэтгэмжүүд бидний бүтээгдэхүүнд шингэж байдаг.

Бидний та бүхэнд санал болгож буй Paperblanks брэндийн тэмдэглэлийн дэвтрүүд нь Gustav Klimt, Amy Winehouse, Tesla, Rembrandt болон бусад олон алдартай уран бүтээлчдийн албан ёсны зохиогчийн эрхтэй үнэ цэнэтэй бүтээлүүдээр чимэгдсэн чамин, тансаг хавтастай, тэмдэглэл хөтлөх, зураг зурах, ажил амьдралын төлөвлөлт хийх зориулалттай, олон төрөл, хэмжээтэй бүтээгдэхүүнүүд юм. Paperblanks брэндийн дэвтрийг та өөртөө болон хайртай дотны нэгэндээ зориулан бэлэглэхэд хамгийн нандин бэлэг болно гэдэгт бид итгэлтэй байна.