Нууцлал хамгаалал

Баталгаа: Golden Pen дэлгүүр нь үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг техникийн боломжийн хүрээнд бүрэн ханган ажиллана. Та манай вэб хуудсаар үйлчлүүлж байгаа нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.

Хэрэглэгчийн хувийн мэдээлэл: Таны вэб хуудсанд оруулж өгсөн мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу таны хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, тантай холбоо барих зэрэгт ашиглана.

Мэдээллийн хамгаалалт: Таны мэдээллийг хүлээн авахдаа бид SSL буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэнэ. Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, бүртгэлээсээ гарч браузерээ хааж байна уу!

Мэдээллийн халдашгүй байдал: Эрх бүхий хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.

Насанд хүрээгүй хэрэглэгчдэд үйлчлэхгүй: Онлайн салбар үйлчилгээгээ зөвхөн насанд хүрэгчдэд хүргэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Хуульд заасны дагуу насанд хүрээгүй этгээдийн өмнөөс эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч нь хариуцлага хүлээнэ.

Өөрчлөлт: Дээр дурдсан нууцлалын баталгаанд бид өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд та манай вэб үйлчилгээний хамгийн сүүлийн хувилбартай танилцаж байна уу!