Үйлчилгээний нөхцөл

Онлайн салбарын худалдаа үйлчилгээний нөхцөл

ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь www.goldenpen.mn вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

  1. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө уншиж танилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Golden Pen дэлгүүр /цаашид дэлгүүр гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

НЭГ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ

www.goldenpen.mn онлайн худалдааны сайт нь "Golden Pen" дэлгүүрийн бүтээгдэхүүнийг агуулахаас шууд хэрэглэгчдэд нийлүүлдэг бөгөөд бүтээгдэхүүний баталгаа, борлуулалтын дараах үйлчилгээ нь салбар дэлгүүрүүдтэй адил нөхцөлтэй байна. Мөн түүнчлэн бүтээгдэхүүний талаарх мэдээлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулалын үнэн зөв байдлыг бүрэн хариуцаж, бодит барааны зургийг оруулна.

ХОЁР. ВЭБ САЙТЫН АЖИЛЛАГАА

Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай байна. Бүтээгдэхүүний талаарх мэдээлэл, барааны үнэ болон үлдэгдэл зэрэг нь танд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.

ГУРАВ. ҮНИЙН БОДЛОГО

www.goldenpen.mn онлайн худалдааны сайтад байрласан бүтээгдэхүүний үнэ нь НӨАТ орсон жижиглэн худалдааны үнэ бөгөөд манай сайтаар үйлчлүүлснээр дэлгүүрийн үндсэн үнэтэй адил байна. Үнэ болон бэлэг урамшууллын саналууд нь үйлчлүүлэгчдэд урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөгдөж болно.

ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ

Та www.goldenpen.mn онлайн худалдааны сайтаас бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкны карт болон дансаар төлбөрийн тооцоо хийх боломжтой. Хүлээн авагчийн данс: … Банк: Хүлээн авагчийн нэр: … Энэ тохиолдолд, таны данснаас тухайн захиалгын дүн шууд хасагдаж манай данс руу шилжинэ. 

ТАВ. ХҮРГЭЛТ

Эрхэм худалдан авагч та www.goldenpen.mn онлайн сайтаас 250,000 төгрөгнөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд хот дотор үнэгүй хүргэнэ. 250,000 төгрөгнөөс доош худалдан авалт хийсэн тохиолдолд хүргэлт хийгдэхгүй.

1. Хот доторх хүргэлт нь хотын дараах хязгааруудад хийгдэнэ:

                a. СХД: 22-ын товчоо, Орбит, Толгойт, Баянхошуу
                b. ЧД: Чингэлтэй, 7 буудал
                c. СБД: Дамбадаржаа
                d. БЗД: Улиастай, Баянзүрхийн товчоо
                e. ХУД: Нисэх буудлын дэргэдэх товчоонууд гэсэн цэгүүдээр тогтооно. 

2. Хотоос гадагш хүргэлтийн төлбөр нь хот доторх хүргэлтийн төлбөр, хотын хязгаараас хаяг хүртэлх км тутамд 1000 төгрөгөөр тооцсон дүнгүүдийн нийлбэр      байна.

3. УБ хот дотор хүргэлтийг ажлын өдрүүдэд багтаан хийнэ.

4. Худалдан авсан барааг Golden Pen дэлгүүрийн бараа хүргэгч нар хүргэнэ.

 

ЗУРГАА. БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВАХ

Хүргэлтийн ажилтан барааг хүлээлгэж өгөхдөө, барааны бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг сайтар шалгаж хүргэлтийн баримт, бусад дагалдах бичиг баримтуудыг худалдан авагчид хүлээлгэн өгнө. Худалдан авагч нь НӨАТ-ын падааныг вэб сайтанд бүртгүүлсэн и-мэйл хаягаар авах боломжтой.

ДОЛОО. БУЦААЛТ

Эрхэм худалдан авагч та бүхэн бараа бүтээгдэхүүний сонголтыг хийхдээ бараа буцаах боломжгүйг анхаарна уу. 

Хэрэв манай ажилтаны буруугаас үүдэн таньд буруу бараа хүргэгдэн очсон бол тухай бүр нь асуудлыг шийдвэрлүүлж бараа бүтээгдэхүүнийг солиулах боломжтой. 

 

НАЙМ. НУУЦЛАЛЫН БАТАЛГАА

8.1 Баталгаа: "Golden Pen" дэлгүүр нь үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг техникийн боломжийн хүрээнд бүрэн ханган ажиллана. Та манай вэб хуудсаар үйлчлүүлж байгаа нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсөний илрэл юм.

8.2 Хэрэглэгчийн хувийн мэдээлэл: Таны вэб хуудсанд оруулж өгсөн мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу таны хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, тантай холбоо барих зэрэгт ашиглана.

8.3 Мэдээллийн хамгаалалт: Таны мэдээллийг хүлээн авахдаа бид SSL буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэнэ. Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, бүртгэлээсээ гарч браузерээ хааж байна уу!

8.4 Мэдээллийн халдашгүй байдал: Эрх бүхий хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.

8.5 Насанд хүрээгүй хэрэглэгчдэд үйлчлэхгүй: Онлайн салбар үйлчилгээгээ зөвхөн насанд хүрэгчдэд хүргэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Хуульд заасны дагуу насанд хүрээгүй этгээдийн өмнөөс эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч нь хариуцлага хүлээнэ.

8.6 Өөрчлөлт: Дээр дурдсан нууцлалын баталгаанд бид өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд та манай вэб үйлчилгээний хамгийн сүүлийн хувилбартай танилцаж байна уу!